Улсын тэмдэгтийн хураамж бодох

Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмыг баталсан байна.

Уг журмаар иргэний бүртгэлийн төрлыг ямар журмаар, хэрхэн бүртгэх талаар зохицуулжээ.

Иргэний улсын бүртгэл хөтлөх журмыг 1.2-д Иргэний улсын бүртгэлийн төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, эцэг /эх/ тогтоосны, нас барсны, иргэний үнэмлэхийн, үндэсний энгийн гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн, оршин суугаа газрын хаягийн зэрэг төрлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэхээр заасан.

Харин тус журмын 1.3-д Иргэний улсын бүртгэлийн үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, шилжилт хөдөлгөөний зэрэг төрлийг засаг захиргааны нэгжийн харьяаллаар бүртгэнэ гэж зохицуулсан байна.