Улсын тэмдэгтийн хураамж бодох

Зөвлөгөө

ӨМГӨӨЛӨГЧ

Өмгөөлөгч буюу хуучин нэршлээр “төлөөнөө заалдагч” юм. Монгол Улсад 1920-оод оноос эхлэн  “төлөөнөө заалдагч”-ийн үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагдаж ирсэн байна. Өмгөөлөгч гэдэг нь иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг мэргэшсэн хуульч юм.

Өмгөөлөгч нь хуульчийн үйл ажиллагааг эрхлэхээс гадна түүн дээр нэмээд, “шүүх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох” давуу талтай юм.

Хэрэв та зөвлөгөө авах, гэрээ, баримт бичиг боловсруулах шаардлагатай тулгарсан мөн ямар нэгэн хэрэг, маргаанд холбогдсон цаашлаад тэдгээр асуудлууд нь шүүхээр шийдвэрлэгдэх шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчид хандах хэрэгтэй юм.

ХУУЛИЙН ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

Хуулийн зүйн зөвлөгөө, хуулийн мэдээлэл гэсэн 2 тусдаа ухагдахуун бий. Гэвч хоорондын зааг ялгаа нь иргэдэд тийм ч тодорхой бус. Гэхдээ товчхон тайлбарлах гэж оролдвол, хуулийн зөвлөгөөг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуульч, өмгөөлөгч нар өгөх бол, хуулийн мэдээллийг бусад сонирхогч этгээдүүд өгөх боломжтой.

Хуулийн зүйн зөвлөгөө нь хуульч, өмгөөлөгчдөөс хянамгай байж, ул суурьтай бодож гаргасан хууль зүйн дүгнэлт байдаг бол хуулийн мэдээлэл нь хувь хүмүүсийн бодол, эргэцүүлэл байдаг. Тэгэхээр хуулийн зөвлөгөө, хуулийн мэдээллийн ялгааг өшөө жаахан дэлгэрүүлэх гээд оролдъё.

Хэрэв танд хуулийн ямар нэгэн асуудал, бэрхшээл тулгараад, түүн дээр хуульчийн зөвлөгөө албан ёсоор хэрэгтэй болсон бол юун түрүүнд хуульч та хоёрын хооронд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгээр байгуулах ёстой болдог. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсаны үндсэн дээр хуульч/өмгөөлөгч – түүний үйлчлүүлэгч хооронд тэрхүү асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд эрх, үүрэг үүсч байдаг.

Хуулийн зүйн зөвлөгөө нь дараах онцлогтой байна.

 Үүнд:

  • Эрх зүйн онол, хуулийн мэдлэг, чадвар шаарддаг
  • Хэргийн онцлог, нөхцөл байдлаас шалтгаалан эрх зүйн тусгай мэргэшил шаарддаг
  • Хэн нэгний эрх зүйн байдалд эерэг болон сөргөөр нөлөөлдөг
  • Зөвлөгөө өгөгч этгээдийн өмнө эрх, үүргийг үүсгэдэг

Хуулийн зүйн зөвлөгөө нь хуулийн мэдээллээс ялгаатай нь түүнийг хүлээн авагч этгээдийг шаардлагатай ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийхийг санал болгодог буюу өөрөөр хэлбэл, хэн нэгэнд аливааг хэрхэн хийх вэ гэдгийг хэлэхээс илүү юу хийхийг нь шууд байдлаар зааж өгдөг болно.

Жишээ нь:

  • Хуулийн баримт бичиг, гэрээг боловсруулах, засварлах, дүгнэлт гаргах
  • Хуулийн байгууллага, шүүхийн өмнө хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх
  • Төлөөллөөр эрх зүйн харилцаанд оролцох
  • Аливаа шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг тооцоолох

Хуулийн зүйн зөвлөгөө тодорхой, шууд заасан, ямар нэгэн үйлдэл хийхийг санал болгосон шинжтэй байдаг бол хуулийн мэдээлэл нь ерөнхий, баталгаагүй, үйлдэл хийхийг шаарддаггүйгээрээ ялгаатай. Хүмүүс хуулийн зөвлөгөө, мэдээллийг голдуу сонин, веб сайтаар дамжуулан авах гэдэг тул нөгөө талаас тухайн нийтлэгдсэн мэдээлэл нь хуулийн зөвлөгөө биш гэдгийг ойлгуулахдаа “мэдээлэл, зөвлөмжийг ашигласнаас гарах аливаа үр дагаврыг бид хариуцахгүй” хэмээн анхааруулах нь бий. Учир нь үйлчлүүлэгч-хуульч/өмгөөлөгч хоорондын харилцаа зөвхөн бичгээр хийсэн гэрээний үндсэн дээр үүсдэг тухай дээр дурдсан билээ.

Хуулийн мэдээлэл нь дараах онцлогтой байна.

Үүнд:

  • Хуулийн мэдээлэл нь сонин сэтгүүл, цахим сүлжээ, веб сайтуудаас олдох боломжтой байдаг
  • Таны гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсдаас зөвлөгөө хэлбэрээр ирдэг
  • Шүүх, ТББ, хуулийн фирмүүдээс гаргасан танилцуулга, гарын авлага дээр нийтлэгдсэн байдаг

Хэрэв та Google хайлтаас “Компани хэрхэн байгуулах вэ?” хэмээн бичвэл, хангалттай тооны мэдээлэл гарч ирэх ба тэдгээр нь хуулийн зөвлөгөө биш хуулийн мэдээлэл гэсэн үг юм.

Эцэст нь хэлэхэд, танд тулгарсан хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан, хуулийн зүйн зөвлөгөө болон мэдээллийн аль аль нь тустай байж болно. Харин эрүүгийн гэмт хэрэг, бусад төрлийн маргаанд холбогдсон, эсвэл хариуцлагад татагдсан ихэнх тохиолдолд танд өмгөөлөгчийн туслалцаа хэрэгтэй буюу өмгөөлөгчид хандаж байхыг зөвлөж байна.

ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧИЙН ХӨЛС ЯАГААД ӨНДӨР БАЙДАГ ВЭ?

Хуульч, өмгөөлөгчөөс иргэдэд өгөх хууль зүйн зөвлөгөөний үнэ хөлс бага байх ёстой тухай элдэв яриа гадуур элбэг байдаг.

Хуульч нь та бүхний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж байх зорилгоор хуулийн фирмийн үйл ажиллагааг эрхлэн явуулахад гаргадаг зардал, мэргэжлийн хариуцлагын даатгалд тасралтгүй хамрагдах болон бусад татвар хураамжийг тогтмол төлөх үүрэгтэй байдгаас гадна хуульч болохын тулд өөрөөсөө маш их хөрөнгө, хүч зарсан, хуулийн зэргээ ахиулж, ур чадвараа нэмэгдүүлэхээр өнөөдөрч бас тасралтгүй суралцаж байдаг нэгэн гэдгийг та юун түрүүнд ойлгох хэрэгтэй.

Та хуульчид өндөр ажлын хөлс төлөөд үр дүнд нь маш их зүйлийг хожиж үлддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь та ажлын хөлс төлснөөр мэргэшсэн хуульч, өмгөөлөгчийг өөртөө ажиллуулж байгаа хэрэг. Та өөрийнхөө төлөө, таны асуудлын хойноос хөөцөлдөж, нойр хоолоо хугасалах мэргэжлийн нэгнийг ажиллуулж байна шүү дээ. Үйлчлүүлэгч туслалцаа үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан бол үйлчлүүлэгчийн асуудал нь тухайн хуульчийн асуудал болон хувирхийн зэрэгцээ хуульчид ёс зүйн болоод хууль зүйн өндөр хариуцлага дагалдан бий болдог зүйл юм. Тэрхүү зүйл нь хуульчийн тухай хууль, ёс зүйн дүрэмд хатуу тусгагдсан байдаг учир үйлчлүүлэгч нь хуульчийг үйлчилгээний төлбөрөө багасга гэж шаардах нь дээрх стандартуудыг зөрчихийг шаардаж байгаатай агаар нэг зүйл болдог.

Хэрэв үнэхээр төлбөр өндөр санагдаж төлбөрийг багасга гэвэл, хуульчид үйлчлүүлэгчийн өмнөөс гүйцэтгэх ёстой байдаг зарим үүргийг гүйцэтгэхгүй байх шийдэл л үлдэж болох юм.

Тиймээс асуудлыг дүгнэж үзэхэд хэн нэгний бага хэмжээний үнийн хөлс тогтоох гэсэн оролдлого нь хуульч гэж юу билээ, хуульчийн гүйцэтгэх ажил, үүргийг үгүйсгэж үндсээр нь өөрчлөх гэж зорьж буй үйлдэл болдог гэдгийг ойлгох нь чухал юм .

Хуульчдын мэргэжлийн чиг үүрэг их энгийн. Тэд үйлчлүүлэгчийнхээ хууль зүйн асуудалд анхаарал тавих ёстой. Үйлчлүүлэгчийн асуудал нь тухайн хуульчийн асуудал байдаг...

Хуульч, Хуулийн байгууллагын менежментийн зөвлөх

Сэм Глоуэр (Sam Glover)

ХУУЛЬЧААС ЗӨВЛӨГӨӨ АВАХ НЬ ИРГЭН ТАНД ЯМАР АШИГ ТУСТАЙ ВЭ?

Зах зээлийн нийгэмд аливаа хүн нийгмийн маш олон харилцаанд бие даан, тодорхой эрх, үүрэг, хариуцлагатайгаар оролцдог. Тухайлбал мөнгө зээлэх, мөнгө зээлүүлэх, орон сууц худалдах, худалдан авах, бусадтай ашиг хуваах байдлаар хамтран ажиллах, орон сууц хөлслүүлэх, түрээслэх гэх мэт асуудал бол энгийн үзэгдэл болсон зүйл юм. 

Дээрх харилцаанд орохдоо иргэн хүн өөрөө мэдлэг, мэдээлэлтэй байж гэмээнэ эрх ашгаа хамгаална. Мэдлэггүйгээсээ өөртөө хохиролтой гэрээ хэлцэл байгуулсан бол хохироод л дуусна. Учир нь “Гэрээ бол гэрээ”, “хууль мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн зарчим үйлчилдэг ертөнцөнд амьдарч байгаа.

Ихэнх хүмүүс буруу гэрээ байгуулж, аливаа харилцаанд орсныхоо дараа хохирсноо мэдээд хуульчаас зөвлөгөө авдаг. Уг нь хохирохоосоо өмнө буюу тухайн харилцаанд оролцож эхлэхээр шийдвэр гаргасан үеэсээ буюу санал хүлээж авсан эсвэл хүсэл зориг бий болсон үеэсээ эхлэн хуульчтай “30 хором” уулзаад зөвлөгөө авдаг байх хэрэгтэй. Хүн өөрийнхөө эд хөрөнгө, үнэтэй цаг хугацаатай холбоотой чухал шийдвэр гаргахдаа уг асуудалдаа тодорхой хугацаа, зардал гаргаснаар ирээдүйд гарах илүү зардлаас, үр ашигтай цаг хугацаагаа алдахаас сэргийлж чадах юм.

ХУУЛЬ ЗҮЙН ТОГТМОЛ ҮЙЛЧИЛГЭЭ ТАНАЙ БАЙГУУЛЛАГАД ЯМАР ҮР АШИГТАЙ ВЭ?

Сүүлийн үед бизнес эрхлэгчид хууль зүйн тогтмол үйлчилгээг ашиглахыг илүүд үзэж байна. Учир нь энэхүү үйлчилгээ нь тухайн байгууллага, иргэний цаг, төсвийг хэмнэхээс гадна мэргэшсэн хамт олноор тодорхой нэг үйлчилгээг гүйцэтгүүлж буйгаараа онцлог юм.

Хууль зүйн тогтмол үйлчилгээг ашиглах шаардлага нь хууль зүйн асуудлаар мэдлэг дутмаг тул таны хийж амждаггүй ажил гэдэгтэй та санал нийлэх биз. Тухайлбал, та өр авлага барагдуулах, гэрээ хэлцэл хийх, бичиг баримтаа хуульд нийцүүлэн бэлтгэх,  хууль, шүүхийн байгууллагад маргаан шийдвэрлүүлэхээр хөөцөлдөх зэрэг олон олон төвөгтэй ажлуудад цагаа үрж байснаас илүүтэй үндсэн бизнесийн үйл ажиллагаандаа төвлөрөх хүсэлтэй, хэрэгцээ шаардлагатай байдаг шүү дээ. Ийм үеүдэд танд хууль зүйн тогтмол үйлчилгээ үнэнч туслах тань болно.

Иймд танд хууль зүйн тогтмол үйлчилгээний давуу талыг танилцуулъя.

ЭРХ ЗҮЙН МАРГААНТАЙ АСУУДАЛД САНАА ЗОВЖ, ЦАГ АЛДАХГҮЙ ҮНДСЭН АЖИЛДАА ТӨВЛӨРНӨ

ндсэн ажлын хажуугаар хийх боломжгүй хууль зүйн маргаантай асуудлууд болон гэрээ хэлцэл хийх, баримт бичиг боловсруулах, компанийг төлөөлөн аливаа ажиллагаанд оролцуулах ажлаа манайд даатгаснаар та санаа зоволтгүй ажил бизнесээ эрхлэх боломжтой болно. Хамгийн чухал нь хууль зүйн чиглэлээр мэргэшсэн хамт олон танай компанид татварын, нягтлан бодох бүртгэлийн, төрийн хяналт шалгалтын, хөдөлмөрийн эрх зүйн болон тухайн компанийн явуулж буй үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө өгөх, бичиг баримт боловсруулах ажлыг гүйцэтгэж өгнө. Үүнээс гадна тухайн асуудлаар маргаан үүсэх шалтгаан юу байв, гэрээ хэлцэл байгуулахад юун дээр анхаарах талаар байнгын зөвлөгөө мэдээллийг өгнө.

ЗАРДЛЫГ БОДИТООР ХЭМНЭНЭ

Эрх зүйн маргаантай асуудлыг шийдвэрлэх процесс нь бүхэлдээ нэлээд төвөгтэй, цаг ихээр зарцуулдаг ажил. Тиймээс компаниуд хуулийн зөвлөхийн орон тоо гарган ажилтан шалгаруулж авах шаардлагатай болдог. Гэвч практикт хуулийн зөвлөхийг ажилд сургах, тоног төхөөрөмжөөр хангах, цалин хөлс олгох, болон хуульчийн шалгалтад тэнсэн эсэх, тухайн асуудлаар мэргэшсэн эсэх зэрэг олон асуудлууд тулгарна. Тэгвэл хууль зүйн тогтмол үйлчилгээг авснаар хууль зүйн бүхий л асуудлыг нэг дор хэд дахин бага зардлаар нугалах бүрэн боломжтой.

МЭРГЭШСЭН БАГ ХАМТ ОЛОН ТАНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

Мэргэшсэн баг хамт олон нь таны компанийн хууль зүйн бүхий л асуудлыг нэг дор шийдэх чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн тогтмол үйлчилгээг авснаар та нэг зардлаар хуульч, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчийг ажиллуулж байгаа юм. Учир нь хууль зүйн бүх процессыг мэргэжлийн хэмжээнд гүйцэтгэх мэдлэгтэй, туршлагатай, ур чадвартай багаас бүрддэг. Бага зардлаар бүхэл бүтэн баг худалдаж авах энэхүү үйлчилгээ нь олон талын давуу талтай. Хамгийн гол нь өөрийн байгууллагад тохирох үйлчилгээг сонгох нь л чухал юм.