法律咨询服务
法律是社会契约。
ХУУЛЬ ЗҮЙН ТОГТМОЛ ҮЙЛЧИЛГЭЭГ СОНГОХ НЬ ТАНД ЯМАР АШИГТАЙ ВЭ ?
Сүүлийн үед бизнес эрхлэгчид хууль зүйн тогтмол үйлчилгээг ашиглахыг илүүд үзэж байна. Учир нь энэхүү үйлчилгээ нь тухайн байгууллагын цаг, төсвийг хэмнэхээс гадна мэргэшсэн хамт олноор тодорхой нэг үйлчилгээг гүйцэтгүүлж буйгаараа онцлог юм.
Хууль зүйн тогтмол үйлчилгээг ашигладаг хэсэг бол таны хийхийг хүсдэггүй, эсхүл тухайн асуудлаар мэдлэг дутмаг байдаг ажлууд гэдэгтэй та санал нийлэх биз. Тухайлбал, та өр авлага барагдуулах, гэрээ хэлцэл хийх, хууль, шүүхийн байгууллагад маргаан шийдвэрлүүлэхээр хөөцөлдөхөөс илүү бизнестээ төвлөрөх хүсэлтэй байж болно. Иймээс танд хууль зүйн тогтмол үйлчилгээний давуу талыг танилцуулъя.
Эрх зүйн маргаантай асуудалд санаа зовж, цаг алдахгүй үндсэн ажилдаа төвлөрнө
Үндсэн ажлын хажуугаар хийх боломжгүй хууль зүйн маргаантай асуудлууд болон гэрээ хэлцэл хийх, баримт бичиг боловсруулах, компанийг төлөөлөн аливаа ажиллагаанд оролцуулах ажлаа манайд даатгаснаар та санаа зоволтгүй ажил бизнесээ эрхлэх боломжтой болно. Хамгийн чухал нь хууль зүйн чиглэлээр мэргэшсэн хамт олон танай компанид татварын, нягтлан бодох бүртгэлийн, төрийн хяналт шалгалтын, хөдөлмөрийн эрх зүйн болон тухайн компанийн явуулж буй үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө өгөх, бичиг баримт боловсруулах ажлыг гүйцэтгэж өгнө. Үүнээс гадна тухайн асуудлаар маргаан үүсэх шалтгаан юу байв, гэрээ хэлцэл байгуулахад юун дээр анхаарах талаар байнгын зөвлөгөө мэдээллийг өгнө.Бизнесийн зардлыг бодитоор хэмнэнэ
Эрх зүйн маргаантай асуудлыг шийдвэрлэх процесс нь бүхэлдээ нэлээд төвөгтэй, цаг ихээр зарцуулдаг ажил. Тиймээс компаниуд хуулийн зөвлөхийн орон тоо гарган ажилтан шалгаруулж авах шаардлагатай болдог. Гэвч практикт хуулийн зөвлөхийг ажилд сургах, тоног төхөөрөмжөөр хангах, цалин хөлс олгох, болон хуульчийн шалгалтад тэнсэн эсэх, тухайн асуудлаар мэргэшсэн эсэх зэрэг олон асуудлууд тулгарна. Тэгвэл хууль зүйн тогтмол үйлчилгээг авснаар хууль зүйн бүхий л асуудлыг нэг дор хэд дахин бага зардлаар нугалах бүрэн боломжтой.Мэргэшсэн баг хамт олон таны төлөө ажиллана
Мэргэшсэн баг хамт олон нь таны компанийн хууль зүйн бүхий л асуудлыг нэг дор шийдэх чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн тогтмол үйлчилгээг авснаар та нэг зардлаар хуульч, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчийг ажиллуулж байгаа юм. Учир нь хууль зүйн бүхий л процессыг мэргэжлийн хэмжээнд гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, туршлагатай багаас бүрддэг. Бага зардлаар бүхэл бүтэн баг худалдаж авах энэхүү үйлчилгээ нь олон талын давуу талтай. Хамгийн гол нь өөрийн байгууллагад тохирох үйлчилгээг сонгох нь л чухал.进行法律尽职调查,作出结论以及制定建议
以口语或笔记方式提供法律咨询服务
制定单位内部规定文件
依照法律规定制定各种文件的方案
依照法律规定制定合同协议方案
Хууль зүйн туслалцаа:
Компанийн эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгч, баримт бичиг боловсруулах
Компанийн дотоод үйл ажиллагааны болон хөдөлмөрийн эрх зүйн дүрэм журам боловсруулах, тухайн асуудлаар зөвлөгөө өгөх
Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтан албан хаагчдад хууль зүйн зөвлөгөө мэдээлэл, сургалт зохион байгуулах
Татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал зэрэг хяналт шалгалтын асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх, төрийн захиргааны байгууллагад компанийг төлөөлөх
Иргэний эрх зүйн бүх төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулах, зөвлөгөө өгөх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах,
БИД ТАНД ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Компани үүсгэн байгуулах, хуваах, тусгаарлах, нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөх, татан буулгахтай холбогдолтой баримт бичгүүдийг боловсруулах, бүртгүүлэх
Компани, нөхөрлөл, консорциум, холдинг, гадаадын хөрөнгө оруулалттай компани, төрийн бус байгууллага, гадаадын компанийн салбар, төлөөлөгчийн газрыг үүсгэн байгуулах, бүртгүүлэх
Эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчлэх баримт бичгүүдийг баталгаажуулах, өмчлөх эрх шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн хийлгэх
Шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх, дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах ажиллагаанд төлөөлөн оролцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх
Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар цогц мэдээлэл, зөвлөгөө өгөх, шаардлагатай эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулж, бүх шатны төрийн байгууллагад төлөөлөх
Бүх төрлийн гэрээ, санамж бичиг, зээлийн батлан даалт, барьцаа, баталгааны үйл ажиллагаанд хууль зүйн дүгнэлт өгөх, гэрээний төсөл боловсруулах
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах, шилжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааг худалдах, худалдан авах, тусгай зөвшөөрлийг барьцаалах, тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотойгоор үйл ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгөх, холбогдох баримт бичиг боловсруулах, төлөөлөн оролцох