ЮРИДИЧЕСКИЕ КОНСАЛЬТИНГОВЫЕ УСЛУГИ
Закон - это общественный договор.
ХУУЛЬ ЗҮЙН ТОГТМОЛ ҮЙЛЧИЛГЭЭГ СОНГОХ НЬ ТАНД ЯМАР АШИГТАЙ ВЭ ?
Сүүлийн үед бизнес эрхлэгчид хууль зүйн тогтмол үйлчилгээг ашиглахыг илүүд үзэж байна. Учир нь энэхүү үйлчилгээ нь тухайн байгууллагын цаг, төсвийг хэмнэхээс гадна мэргэшсэн хамт олноор тодорхой нэг үйлчилгээг гүйцэтгүүлж буйгаараа онцлог юм.
Хууль зүйн тогтмол үйлчилгээг ашигладаг хэсэг бол таны хийхийг хүсдэггүй, эсхүл тухайн асуудлаар мэдлэг дутмаг байдаг ажлууд гэдэгтэй та санал нийлэх биз. Тухайлбал, та өр авлага барагдуулах, гэрээ хэлцэл хийх, хууль, шүүхийн байгууллагад маргаан шийдвэрлүүлэхээр хөөцөлдөхөөс илүү бизнестээ төвлөрөх хүсэлтэй байж болно. Иймээс танд хууль зүйн тогтмол үйлчилгээний давуу талыг танилцуулъя.
Юридическую консультацию ориентируемую осуществить устно или письменно
Разработать внутренних правил, процедур и инструкций для организации
Разработать проекта документации в соответствии с законом
Разработать проекта договоров, соглашения в соответствии с законом
Вынести юридическое заключение и разработать предложение
Хууль зүйн туслалцаа:
Компанийн эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгч, баримт бичиг боловсруулах
Компанийн дотоод үйл ажиллагааны болон хөдөлмөрийн эрх зүйн дүрэм журам боловсруулах, тухайн асуудлаар зөвлөгөө өгөх
Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтан албан хаагчдад хууль зүйн зөвлөгөө мэдээлэл, сургалт зохион байгуулах
Татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал зэрэг хяналт шалгалтын асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх, төрийн захиргааны байгууллагад компанийг төлөөлөх
Иргэний эрх зүйн бүх төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулах, зөвлөгөө өгөх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах,
БИД ТАНД ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Компани үүсгэн байгуулах, хуваах, тусгаарлах, нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөх, татан буулгахтай холбогдолтой баримт бичгүүдийг боловсруулах, бүртгүүлэх
Компани, нөхөрлөл, консорциум, холдинг, гадаадын хөрөнгө оруулалттай компани, төрийн бус байгууллага, гадаадын компанийн салбар, төлөөлөгчийн газрыг үүсгэн байгуулах, бүртгүүлэх
Эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчлэх баримт бичгүүдийг баталгаажуулах, өмчлөх эрх шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн хийлгэх
Шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх, дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах ажиллагаанд төлөөлөн оролцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх
Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар цогц мэдээлэл, зөвлөгөө өгөх, шаардлагатай эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулж, бүх шатны төрийн байгууллагад төлөөлөх
Бүх төрлийн гэрээ, санамж бичиг, зээлийн батлан даалт, барьцаа, баталгааны үйл ажиллагаанд хууль зүйн дүгнэлт өгөх, гэрээний төсөл боловсруулах
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах, шилжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааг худалдах, худалдан авах, тусгай зөвшөөрлийг барьцаалах, тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотойгоор үйл ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгөх, холбогдох баримт бичиг боловсруулах, төлөөлөн оролцох